|
There are no translations available.
АЛТАН-ГӨРӨӨС” Oлон улсын яруу найргийн наадам
2012.09.08 - 2012.09.16
Зорилго; Эх дэлхий, байгалиа хайрлан дуулах, хадгалан хамгаалах зорилгын дор олон улс орны яруу найрагчид нэгдэж онгон байгаль дээр хийх уншлага, аялал наадам
Зохиогдох газар; Монгол улс Дорноговь аймаг Хамрын хийд, Дорноговь аймаг Хатанбулаг сум Эргэлийн зоо, Улаанабаатар Заан-Тэрэлж
Хүний тоо; Гадаадын орнуудаас нийт 10 Монгол талаасаа 10 Эдгээр 20 хүний МОНГОЛ УЛС дахь зардалыг уг наадмыг ивээн тэтгэгчид болон хамтран зохион байгуулагчид хариуцах болно,
Хөтөлбөр
АНХДУГААР ӨДӨР 2012/09/08 Бямба гараг
Гадаадын орнуудаас ирж буй зохиолчид яруу найрагчдыг Чингисхаан нисэх онгоцны буудалд тосох, “ОVOОTEL” /Хаяг Баянгол дүүрэг 19р хороо Ард-Аюушийн гудамж / зочид буудалд хүргэж байрлуулах
13:00 Өдрийн хоол, Хотын төв болон Түүхийн музейд зочилно. 17:30 “Их-Монгол” уушийн газарт цуглах 18:30 Зочид буудалын зүгт- “АЛТАНГӨРӨӨС” яруу найргийн наадмын танилцуулга ерөнхий мэдээлэлийг нийт оролцох хүмүүстээ өгөх 19:30 Оройн зоог
ХОЁРДУГААР ӨДӨР 2012/09/09 Ням гараг
07:00 Өглөөний цай 08:15 Галт тэрэгний буудлын зүг хөдлөнө. 09.35 Улаанбаатар-Сайншандын чиглэлд галттэрэгээр аялах, /456км/ 20.00 Сайншанд-д буух, зочид буудалдаа байрлах, хоттой танилцах буудалдаа байрлах, Ардийн урлагийн тоглолт үзэх 20:45 Оройн зоог 21:30 Саранхөхөө театрын урлагийн тоглолт
ГУРАВДУГААР ӨДӨР 2012/09/10 Даваа гараг
08:30 Өглөөний цай
09:15 Үдээс өмнө Ноёнхутагтын музей болон аймгийн музей үзэх, доорхи Байгаль-Ижий сэдэвт хүүхдийн зургийн үзсгэлэн үзэх,
12:00 “Говь-Сан Райс” жуулчины бааз уруу хөдлөх 12:30 Үдийн зоог 14:00 “ХАМРЫН-ХИЙД” д зочлох 16:00 “АЛТАН-ГӨРӨӨС”олон улсын яруунайргийн наадмын нээлт эхний уншлага 19:00 “Говь Сан Райс” жуулчины бааз уруу хөдлөх 19:30 Оройн зоог- Хүлээн авалт
ДӨРӨВДҮГЭЭР ӨДӨР 2012/09/11 Мягмар гараг
08:00 Өглөөний цай 08:45 Хөвсгөл сумын зүг аялах, Ноён хутагт Данзанравжаагийн гэрэлт хөшөөнд үдлэх, шүлэг унших 14:00 Өдрийн зоог Хөвсгөл сум 15:30 Монголын алдарт зохиолч Ж.Лхагва-ын нэрэмжит Хөвсгөл сумын дунд сургуульд зочлох
18:00 Амрах 19:00 Оройн зоог 20:30 Сумын соёлын төвд “АЛТАН-ГӨРӨӨС” яруу найргийн үдэшлэг
ТАВДУГААР ӨДӨР 2012/09/12 Лхагва гараг
08:00 Өглөөний цай 09:00 Хатанбулаг сумын зүг хөдлөх замдаа урдуур тойрч Сулинхээр багийн Цохионхондны сүг зураг үзэх, Тэмээчин айлд зочиллох, замдаа говийн байгалиар аялах 13:30 Өдрийн хоол Сулинхээр багт 16:00 Хатанбулаг суманд ирж байрлах 18:00 Оройн зоог 19:00 Сумын соёлын төвд “АЛТАН-ГӨРӨӨС” яруу найргийн үдэшлэг
ЗУРГААДУГААР ӨДӨР 2012/09/13 Пүрэв гараг 08:00 Өглөөний цай 09:00 “Сайншандын зүг аялах 10:00 “ЭРГЭЛИЙН-ЗОО” дээр “АЛТАНГӨРӨӨС” наадмын удаах уншлага 13:00 Замдаа өдрийн хоол 18:00 Оройн хоол Сайншандад 21:00 Унталгын Галт тэрэгээр Улаанбаатарын зүг аялах
ДОЛДУГААР ӨДӨР 2012/09/14 Баасан гараг 08:15 Улаанбаатар хотод ирэх 08:30 “ОVOOTEL” зочид буудлын зүг хөдлөх 11:00 Монголын зохиолчидын эвлэлийн хороонд уулзалт яриа хийх 13:30 Өдрийн зоог 15:00 “Их-Монгол дээд сургууль дээрх “Бишүби” уранзохиолын төвд Зохиолчид, Орчуулагчид , Хэвлэн нийтлэгчид, Оюутануудтай уулзалт хийх 18:00 “Заан-Тэрэлж”ийн зүг хөдлөх 20:00 “Tiara Tours”- “ОVOOTEL ” буудлын харьяа гэр баазад Оройн зоог
НАЙМДУГААР ӨДӨР 2012/09/15 Бямба гараг
09:00 Өглөөний цай 10:00 Байгальд аялах, Гүнжийн сүм үзэх 13:00 Өдрийн зоог 14:00 “АЛТАНГӨРӨӨС” наадмын удаах уншлага-Хаалтын арга хэмжээ 17:00 Улаанбаатарын зүг хөдлөх
ЕСДҮГЭЭР ӨДӨР 2012/09/16 Ням гараг
“Чингис-Хаан” нисэх онгоцны буудал уруу зочидоо хүргэж гаргаж өгөх
Хэн нэгэн яруу найрагч маань үргэлжлүүлэн өөрийн зардалаар Монголд аялаж үлдэж болно.
Бүртгэл, шалгаруулалтийг 8 сарийн 15 хүртэл
хүлээж авна.
Гадаадаас оролцох яруунайрагчид зохиолчидод тавигдах шаардлага
-Өөрийн болон амьдардаг тухайн улс орондоо хүлээн зөвшөөрөгдсөн хэмжээний байх, -Номоон хэвлүүлсэн байх -Ирэх буцах онгоцныхоо зардалыг өөрөө даах -Англи хэлтэй байх
Монгол талаас оролцох яруунайрагчидад тавигдах шаардлага
-Өөрийн улс орондоо уранбүтээлээрээ хүлээн зөвшөөрөгдсөн хэмжээний байх, -Номоон хэвлүүлсэн байх -Англи хэлтэй байх
Дэлэгрэнгүй мэдээлэлийг ; www.altan-guruus.blogspot.be
www.bbayasgalan.blogspot.com www.tarmag32.delhii.net Холбоо барих;
Монгол улсад холбогдох утас, яруу найрагч орчуулагч Батсуурийн Баясгалан 00976/ 88 01 83 09 Цахимшуудан хаяг;
This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it
Бельгийн вант улс уруу холбогдох утас өргөмжит консул Паул Ван Воувэ 0032/ 475 625 189 Цахимшуудан;
This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it
Монгол улсад холбогдох утас, яруу найрагч Ганболдын Сонинбаяр 00976 99 29 16 25
This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it
Бельгийн вант улс уруу холбогдох утас; яруунайрагч Сэрээнэнгийн Билигсайхан 0032/ 493 99 18 88 Цахимшуудан;
This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it
Хамтран Зохион байгуулагчид Монголын зохиолчидын эвлэл, Дорноговь аймгийн засаг даргын тамгын газар, Хатанбулаг сумын засаг даргын тамгын газар Бельгийн вант улс дахь Монгол улсын өргөмжит консул Паул Ван Воувэ “Шинэ-Монгол” Радио ”Хурмаст тэнгэр” төв, “Хөх-мэдрэхүй” бүлгэм Хатанбулаг сумын бизнес эрхлэгчидийн холбоо, Бельги улс дахь Монголын яруунайрагч С.Билигсайхан
« Altan guruus »
First International Poetry Festival
08th-16th September 2012
OBJECTIVE
Venue: Dornogovi aimag: Sainshand soum - Khamriin khiid, Khuvsgul soum, Ergeliin Zoo - Khatanbulag soum; Ulaanbaatar city; Zaan-Terelj, MONGOLIA Number of participants: 10 international participants, 10 national participants.
PROGRAM AND ITINERARY
DAY ONE- Saturday, 8 Sept 2012
Welcome guests from foreign countries at the Chinggis Khaan airport, accommodate guests in OVOOTEL hotel, Ard Ayush Avenue, 19th khoroo, Bayangol District. (Near Moscow Centre) 13.00 Lunch and visit to the city centre an to the National Museum of History. 17.30 Aperitif in Ikh Mongol café. 18.30 Transport to the hotel. Deliver festival related program orientation session for guests 19.30 Dinner
DAY TWO – Sunday, 9 Sept 2012
07.00 Breakfast 08.15 Transport to the railway station 09.35 Trip from Ulaanbaatar to Sainshand by train (456 km). Lunch on the train. 20.00 Arrive in Sainshand city, accommodate guests in hotel “Govi Naran” 20.45 Dinner 21.30 Mongolian cultural concert in Saranhkunhkuu theater 23.00 Experience Sainshand at night. (Optional)
DAY THREE – Monday, 10 Sept 2012
08.30 Breakfast 09.15 Visit to the “Noyon Khutagt Danzanravjaa” museum, Aimag History Museum, and Art gallery “Loving the nature” same theme of the festival 12.00 Transport to the tourist camp “Govi Sunrise” and lunch 14.00 Visit “Khamriin hiid” and get acquainted with religious and historic memories 16.00 Opening ceremony and the first poetry reading session of “Altan Guruus” international poetry festival in front of the Stupa 19.00 Transport to the tourist camp 19.30 Dinner at “Gobi Sunrise” tourist camp and cultural event
DAY FOUR - Tuesday 11 Sept 2012
08.00 Breakfast at “Gobi Sunrise” tourist camp 08.45 Trip to Khuvsgul soum. Stops at historic places such as the birthplace of Danzanravjaa and statue on the way to Khuvsgul soum. Visit to ruin of monastery. 14.00 Lunch in Khuvsgul soum 15.30 Visit to the Khuvsgul soum’s secondary school named after the Mongolian famous author J.Lkhagva 18.00 Rest in ger camp or hotel 19.00 Dinner 20.30 Evening for the participants of the festival at the Cultural center of Khuvsgul aimag
DAY FIVE – Wednesday 12 Sept 2012
08.00 Breakfast 09.00 Trip to Khatanbulag soum. Exciting trip with special programs, such as to visit household with camels, experience life in the Gobi desert, Ancient stone writing. Possible contact with Argali sheep and wild Govi dunkies. 13.30 Lunch in Salynheer bag 15.00 Trip in the Gobi nature 16.00 Time to rest in ger camp in Khatanbulag. Contact with local families. 18.00 Dinner 19.00 Evening for the participants of the festival at the Cultural center of Khatanbulag soum. Meeting with teachers and poets.
DAY SIX – Thuesday 13 Sept 2012
08.00 Breakfast 09.00 Trip to Sainshand Soum via Ergeliin Zoo 10.00 The second poetry reading session of ‘Altan Guruus’ festival at Ergeliin Zoo. 13.00 Lunch during the trip 15.00 Trip to Sainshand /continues/ 18.00 Dinner in a restaurant in Sainshand 20.00 Transport to the railway station 21.00 Trip from Sainshand to Ulaanbaatar by night train
DAY SEVEN – Friday 14 Sept 2012
08.15 Arrival in Ulaanbaatar 08.30 Transport to the hotel Oovotel + breakfast 10.00 Ulaanbaatar city tour. Visit to the Choijin Lama museum and to an Art gallery 13.30 Lunch 15.00 Visit to the ”Bishubi” poetry centre of “Ikh Mongol” university. Meeting with students, representatives of press and printing companies and translators. 18.00 Transport to Zaan-Terelj nature park. 20.00 Dinner and overnight in Tiara Tours ger camp
DAY EIGHT – Saturday 15 Sept 2012
09.00 Breakfast 10.00 Walking in the park. Visit to the Turtle rock and the Gunjii temple. 13.00 Lunch 14.00 The last poetry reading session of “Altan Guruus” festival at Zaan-Terelj. 16.00 Transport to the hotel Ovootel in Ulaanbaatar 19.00 Dinner and closing ceremony
DAY NINE – Sunday 16 Sept 2012
Farewell of international guests. Transport to the airport. Possibility to stay longer in Mongolia on personal cost
Info; www.altan-guruus.blogspot.be www.bbayasgalan.blogspot.com www.tarmag32.delhii.net Contact;
Монгол улсад холбогдох утас яруу найрагч орчуулагч Батсуурийн Баясгалан 00976/ 88 01 83 09 Цахимшуудан хаяг;
This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it
Бельгийн вант улс уруу холбогдох утас өргөмжит консул Паул Ван Воувэ 0032/ 475 625 189 Цахимшуудан;
This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it
Бельгийн вант улс уруу холбогдох утас; яруунайрагч Сэрээнэнгийн Билигсайхан 0032/ 493 99 18 88 Цахимшуудан;
This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it
С.Билигсайхан: Дорнын говийг яруу найргийн дэлхийн дэвжээ болгоно
Ирэх есдүгээр сарын эхээр “Алтан гөрөөс” олон улсын яруу найргийн анхдугаар фестиваль манай улсад зохион байгуулагдах гэж байна. Ази, Америк, Европ тивийн олон улс орны яруу найрагч, зохиолчид Монголд хүрэлцэн ирж, унаган байгаль дээр яруу найргийн чөлөөт уншлага, уулзалт, аялал хийх юм. Энэхүү фестивалийн талаар Бельги-Монголын соёлын харилцааны нийгэмлэгийн тэргүүн, яруу найрагч С.Билэгсайханаас тодрууллаа.
-Юуны өмнө олон улсын хэмжээний томоохон арга хэмжээ зохион байгуулах гэж байгаа танд талархал илэрхийлье. Энэ фестивалийг зохион байгуулах санаа хэрхэн төрөв. Эндээс ярилцлагаа эхлэх үү?
-Өнөөдөр дэлхий нийтээрээ даяаршиж байна. Хүн төрөлхтөний хөгжил дэвшил, нийгэм, улс төрийн асуудлуудаас эхлээд ахуйн хэрэглээ, энгийн амьдралын хэв маяг гээд бүх зүйл даяаршсан. Харин оюун сэтгэлгээ, тэр тусмаа яруу найраг л даяаршлын урсгалд харьцангуй тэсч үлдэж байна. Гэхдээ өрнөдөд яруу найраг даяаршиж байгаа. Ийм нөхцөлд Монгол орон, Монголын түүх, ёс заншил, унаган байгаль, яруу сайхны сэтгэлгээ барууныханд сонин содон санагдах нь мэдээж. Ер нь тэгээд хүн төрөлхтөн хөгжлөөс зугтаж, байгаль руу тэмүүлж байна. Тийм онгон дагшин байгаль, амар амгалан амьдрал Монголд л байна. Миний хувьд Европт олон жил ажиллаж амьдарч байгаа жирийн уран бүтээлч залуу хүн. Тиймээс эртний түүхтэй энэ буурал тивийн олон улс орны ахуй амьдрал, аж байдал, соёл, урлаг, гүн ухааны сэтгэлгээг өөрийн хэрээр таньж мэдэхийг чармайж ирсэн. Энэ эрэл хайгуул гэх юм уу, оролдлого чармайлт, хүсэл сонирхолдоо хөтлөгдөн Европын олон уран бүтээлчидтэй танилцаж, нөхөрлөж байгаа. Монголоо гэх сэтгэл ямагт цээжинд минь хадгалаастай явдаг. Өрнө дахинд нэр алдар нь түгсэн сайхан уран бүтээлчидтэй уулзаж, уран бүтээлээ ярьж, санаа бодлоо солилцож байхдаа л Монголд олон улсын яруу найргийн фестиваль зохион байгуулъя гэдэг санаа анх төрсөн. Энэ санаагаа өдрийн бодол, шөнийн зүүдэндээ баринтаглаж, толгойдоо төлөвлөж явсаар энэ оны эхнээс ажил хэрэг болгохоор сэтгэл шулуудсан даа.
-Монголд олон улсын яруу найргийн фестиваль зохион байгуулъя гэдэг санаагаа анх хэнд хэлэв. Хамтран зохион байгуулах хүмүүс, оролцох уран бүтээлчдэдээ хэзээ хэл дуулгасан бэ? -Энэ санаагаа эхлээд Монголд байгаа уран бүтээлч найз нөхөд, өөрийн төрсөн нутаг Дорноговь аймгийн зарим улирдлагад хэлж, санаа оноог нь сонссон. Тэд маань дэмжсэн. Ингээд хамгийн түрүүнд Бельги дэх Монголын өргөмжит консул Паул Ван Воувэд хандсан юм. Өргөмжит консул маань энэ санааг маш сайхан хүлээж авч, бүх талаар дэмжихээ амалсан. Ингээд сэтгэл шулуудан фестивалийн бэлтгэл ажилдаа ханцуй шамлан орсон доо. Үзгээ хэмлэн цаас цоохорлож, зарим үед зөөврийн компьютерээ дэрлэн унтахдаа унтаж, ажлынхаа зав чөлөөгөөр фестивалийн хөтөлбөрөө боловсруулж, ийш тийш мэйл илгээх зэргээр нэг хэсэг үнэхээр завгүй ажилласан. Олон улсын яруу найргийн фестивалийг маань Дорноговь аймгийн Засаг дарга ивээлдээ авч зохион байгуулахаар болсон. Мөн “Шинэ Монгол” радиогийн хамт олон нэг гол зохион байгуулагчаар ажиллаж байгаа. Монголын зохиолчдын эвлэл мөн хамтран зохион байгуулагчаар ажиллахаар болсон. Яруу найргийн “Хурмаст тэнгэр” төв, “Хөх мэдрэхүй” бүлгэмийнхэн манай фестивалийг зохион байгуулахад оролцож байгаа. Ингээд ажил маань тал талаасаа сэтгэл нийлсэн хүмүүсийн дэмээр сайхан бүтэж, фестивалийн бэлтгэл ажил эрчимтэй явагдаж байна. -Фестивалийнхаа хөтөлбөрийг танилцуулна уу. Нэлээд олон хоногийн үйл ажиллагаа төлөвлөсөн гэж сонссон? -Фестиваль маань ирэх есдүгээр сарын 8-наас 16-ны өдрүүдэд үргэлжилнэ. Нийт арав хоног, есөн өдрийн үйл ажиллагаа төлөвлөөд байгаа. Улаанбаатар-Сайншанд-Хамарын хийд-Хатанбулаг-Эргэлийн зоо гэсэн маршрутаар аялна. Аялна гээд байгаагийн учир бол энэхүү фестиваль маань яруу найргийн уншлага, аялал гэсэн тодорхойлолттой. -Очсон газар бүхэндээ уншлага хийх үү? -Очсон газар бүхэндээ гэж бас болохгүй юм аа. Үндсэндээ гурван газарт томоохон уншлага зохион байгуулна. Эхний уншлага нь Дорноговийн Хамарын хийдэд болно. Энд нэлээд өргөн уншлага зохион байгуулж, гадаадаас ирсэн зочид болон Монголын яруу найрагчдаа хооронд нь танилцуулж, шүлгийг нь уншуулна. Ингээд Дорноговь аймгийн Хөвсгөл суманд очиж нэг хононо. Энэ үеэр том хэмжээний уншлага хийхгүй. Монголын үргэлжилсэн үгийн зохиолын нэр төлөөлөгч Жагдалын Лхагва агсны төрсөн нутаг Хөвсгөл суманд олон орны яруу найрагчид дөрөө мултлахгүй өнгөрч болохгүй байх аа гэж бид үзсэн юм. Хөвсгөл суманд яруу найргийн үдэшлэг зохион байгуулна. Тус сумын нутагт байдаг Ноён хутагтын гэрэлт хөшөөнд хүндэтгэл үзүүлнэ. Ингээд дараа өдөр нь Хатанбулаг сум орно. Хатанбулаг сумын нутаг дахь Эргэлийн зоонд яруу найргийн фестивалийн маань хоёр дахь том уншлага болно. Ингээд Сайншанд руу буцаж улмаар Улаанбаатарт ирнэ. Нийслэлд ирсэн хойноо Тэрэлжид гурав дахь том уншлагаа хийх юм. Фестивалийн маань хөтөлбөр ерөнхийдөө энэ гурван уншлагад зангидагдаж байгаа. -Аялал гэж байгаагийн учир утга мэдээж бий байх? -Тэгэлгүй яах вэ. Ерөөсөө гол онцлог нь гэж хэлж болно. Зүгээр нэг танхимд ч юм уу, нэг хээр талд очоод шүлэг уншиж, шагнал урамшуулал хувааж авчихаад эргээд ирэх нь энэ фестивалийн зорилго биш. “Алтан гөрөөс” фестивалийн гол зорилго нь эх дэлхий, байгалиа хайрлан хамгаалах, унаган төрхийг нь хадгалан үлдээх, байгалийн сайхныг яруу найраг, үгийн шидээр магтан дуулахад чиглэж байгаа. Олон орны яруу найрагчид энэ үзэл санаан дор нэгдэж, шүлэг найргаа унших юм. Яруу найраг бол эрчимлэг, долгионлог зүйл. Үгийн эрчим хүч агуу. Тиймээс манай говийнхон шүлэг найраг уншиж, үгийн ид шид, эрчимлэг долгиог хөгжөөсөн тохиолдолд хурмаст тэнгэр хураа хайрладаг гэж бэлгэшээдэг. Энэ бол мухар сүсэг биш. Байгаль дэлхий амьтай, сүнслэг шинж чанартай, эзэн онгодтой гэдэгт би итгэдэг. Тиймээс байгаль дэлхийгээ аргадан шүлэг найргийн онгодын хур буулгая гэж зорьсон. Нэг ёсондоо Монголын говийг яруу найргийн дэлхийн дэвжээ болгох гэж байгаа юм. Таны асуултад одоо хариулъя. Яруу найргийн аялал гэж байгаагийн учир бол дээр хэлсэн эх дэлхий, байгалиа хамгаалах үзэл санааны дор олон орны яруу найрагчид Монголын говиор аялан, говийн сайхан байгаль, онгон дагшин уул, усыг харж, нүд, сэтгэлээ баясган онгод найргаа хөглөх юм. Гучин сая жилийн настай, эртний далайн ёроол байсан Эргэлийн зоо, Цохион хондны сүг зураг, Чингисийн хайртай хатныг онголсон гэх домогтой Хатны булаг гээд Дорноговийн өмнөд сэжүүр, Хатанбулаг, Сулинхээрийн говьд үзэж харах зүйл олон бий. Тэр бүхнийг “Алтан гөрөөс”фестивалийн оролцогчид, гадаад дотоодын уран бүтээлчдэдээ үзүүлнэ. ЮНЕСКО-гоос соёрхон мэндэлснийх нь ойг тэмдэглэсэн нэрт соён гэгээрүүлэгч, Говийн догшин ноён хутагт Данзанравжаагийн үүсгэн байгуулсан Өвөр Хамарын хийд, Шамбалын орон ч гэсэн үнэхээр энэ ертөнцийн ер бусын эрчимлэг, дагшин газрын нэг шүү дээ. Хүн төрөлхтөний оюуны их ай савд өөрийн гэсэн охь найраг, онгод туурвилаа дархлан үлдээсэн Равжаа хутагтынхаа нутгаар газар газрын уран үгийн дархчуудыг аялуулах нь өчүүхэн миний чин хүсэл юм даа. -“Алтан гөрөөс” фестивалийн оролцогчид хэзээ тодорхой болох вэ. Бүртгэл эхэлсэн үү? -Энэ фестивальд Монголоос 10, гадаадын улс орнуудаас 15 уран бүтээлч оролцоно. Оролцох уран бүтээлчдэд өөрийн улс орондоо хүлээн зөвшөөрөгдсөн байх, номоо хэвлүүлсэн байх, мөн англи хэлтэй байх гэсэн гурван үндсэн шалгуурыг тавьж байгаа. Фестивалийн бүртгэл Монгол болон Бельги, Герман, Франц зэрэг улс орнуудад эхлээд байгаа. Наймдугаар сарын 15 гэхэд оролцогчид тодрох байх.
Ярилцсан Г.Сонинбаяр |